Японы эзэмшлийн хөлөг онгоц Ормузын хоолойгоор Персийн булангаас гарчээ

Японы эзэмшлийн хөлөг онгоц Ормузын хоолойгоор Персийн булангаас гарчээ

Өнгөрөгч Пүрэв гарагт /2026.04.02/  Персийн булангаас газрын тос, байгалийн хий тээвэрлэгч гурван хөлөг онгоц Ормузын хоолойгоор дамжин гарсныг эрчим хүчний тээврийн салбарын эх сурвалжууд мэдээллээ.

Эдгээр хөлгүүд Оман улсын эрэг дагуу чиглэлээр зорчсон нь сүүлийн үед ховор тохиолдол болж байна. Дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамждаг стратегийн чухал гарц болох Ормузын хоолой нь Иран болон Оман улсын хооронд байрладаг. Сүүлийн долоо хоногуудад Персийн булангаас гарсан ихэнх хөлөг Ираны хяналтын Ларак арлын ойролцоох маршрутыг ашиглаж байсан бөгөөд үүнийг салбарынхан “Тегераны төлбөр хураах цэг” хэмээн нэрлэх болсон байна. Харин энэ удаад өөр чиглэлийн хөлөг онгоц зоричсон  нь анхаарал татаад байна.. Далайн тээврийн мэдээллийн Kpler компанийн мэдээлснээр “Habrut”, “Dhalkut” нэртэй газрын тос тээвэрлэгч болон “The Shohar LNG” шингэрүүлсэн хий тээвэрлэгч хөлөг хоолойгоор нэвтэрчээ. Эдгээр нь бүгд Оман улсын далбаатай байсан байна. Тэдгээрээс “The Shohar LNG” нь гуравдугаар сарын 1-нээс хойш Ормузын хоолойгоор нэвтэрсэн анхны хий тээвэрлэгч хөлөг болсон бөгөөд Японы Mitsui O.S.K Lines компанийн хамтран эзэмшилд багтдаг аж. Уг хөлөг хоосон буюу ачаагүй зорчиж байжээ.




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө