Өвөрмонголын Альшаа аймагт Монгол үндэсний бөхийн олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулагдана

Өвөрмонголын Альшаа аймагт Монгол үндэсний бөхийн олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулагдана

Альшаа аймагт 2026 оны тавдугаар сарын 1-4-ний өдрүүдэд Монгол үндэсний бөхийн олон улсын томоохон арга хэмжээ болох “Баатарчууд хундагат” барилдаан зохион байгуулагдахаар товлогдлоо. Тус наадмын хүрээнд 1024 шалбуур бөхийн Алтан бүсийн төлөөх барилдаан, 1024 зодогт бөхийн барилдаан, Монгол үндэсний бөхийн барилдаан зэрэг хэд хэдэн төрөлт барилдаан болохоос гадна Монгол бөх судлалын олон улсын хурал зохион байгуулагдах юм.

Мөн дөрвөн өөр төрлийн бөхийн барилдааныг нэг дор багтаасан онцлогтойгоороо Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү арга хэмжээг Альшаа аймгийн захиргаа болон Өвөрмонголын Бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголын үндэсний бөхийн холбооны төлөөллийг оролцохыг урьжээ. Урилгыг Өвөрмонголын Бөхийн холбооны тэргүүн Галаа дөрөвдүгээр сарын 2-ны өдөр албан ёсоор гардуулсан байна. Барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд өндөр мөнгөн шагнал олгох бөгөөд түрүү бөх 25 сая, үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 10 сая төгрөгийн бай шагнал хүртэх аж.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө