“Ховд Лиг”-ийн тоглолтууд 2026 оны гуравдугаар сарын 21-нээс эхлэн зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн лиг волейбол, сагсан бөмбөг гэсэн хоёр төрлөөр явагдаж байгаа юм. Мөн Ховд нутгийн шилдэг баг, тамирчид оролцож ур чадвараа сорин өрсөлдөхөөс гадна Монголын Волейбол, Сагсан бөмбөгийн Дээд Лигийн шилдэг тамирчид хүртэл уригдаж оролцдогоороо онцлогтой.
“Ховд Лиг” нь орон нутгийн спортын хөгжлийг дэмжих, залуу тамирчдыг тодруулах, тэдний ур чадварыг ахиулах чухал ач холбогдолтой. Түүнчлэн үзэгч, хөгжөөн дэмжигчдийн идэвх оролцоо нэмэгдэж, тэмцээний уур амьсгал улам бүр өрнүүн болж байна.