Н.Наранбаатар: Говийн ард түмэн улсын төсвийг бүрдүүлж байгаа ч ундны усны хомстол, цөлжилтөд хамгийн их нэрвэгдэж байна

Н.Наранбаатар: Говийн ард түмэн улсын төсвийг бүрдүүлж байгаа ч ундны усны хомстол, цөлжилтөд хамгийн их нэрвэгдэж байна

АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын шинэчлэн боловсруулж, УИХ-д өргөн барихаар зэхэж буй “Ашигт малтмал”-ын хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Орон нутгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Уул уурхайн бүс нутгийн иргэдийн амьдрал, бэлчээр, усны асуудал хүнд нөхцөлд байгаа. Мөн манай улсын орлогын хамгийн том эх үүсвэр бол уул уурхайн салбар  учир тэнд ажиллаж буй иргэд, засаг  захиргаа, байгаль орчин, малчид руу чиглэсэн хөрөнгө оруулалт хийхэд төлбөрийн  хуваарилалт чухал байна. Тиймээс энэ хуулиа ойрын хугацаанд өргөн барьж, нэг өдрийн өмнө  ч гэсэн батлах нь чухал” гэлээ.

ВИДЕО:




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө