УИХ-ын 42 дугаар тойргоос нэр дэвшиж, ялалт байгуулсан ч хүчингийн хэрэгт нэр холбогдсон Д.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзсэн байдаг. Түүнээс хойш ахин нэг удаа энэ төрлийн хэрэгт холбогдсон тухай зарим эх сурвалжууд ч мэдээлж байлаа. Харин тэрбээр өөрийн цахим хуудаснаа өөрийн гэр бүлийн зургийг нийтлэн, дараах тайлбарыг бичжээ.
ТЭРЭЭР:
Бороотой болзоотой энэ өдөр ханьтайгаа болзсоор…Ихэнхдээ бүр л 2008 оноос энэ өдрүүдийн үдэш бүрийг сайн санаж байна. Яагаад юм нэг бол тогтуун сайхан нарлаг, зөөлхөн салхитай, эсвэл бороотой л байгаад байдаг юм. Өнгөрсөн жил энэ жил бол бараг л анхны бороо өдрөөр хотод минь орлоо.Одоогоос 12 жилийн өмнө найз охинтойгоо талбайн баруун талын konika орж үерхэж эхэлсний жилийнхээ ойн зургийг даруулж байсан юм. 9×12 харицаатай ганцхан хувь зураг даруулж угаалгачихаад л зайрмаг идэж, цаашид хэрхэн амьдрахаа ярилцаж алхсан. Ирэх жил хамт хэвээрээ л байвал зургаа дахиад авахуулж байя гэж тохиролцсон маань өнөөдрийг хүрэв.
Хувь хүмүүсийн нийтээр чухалчилдаг өдрүүд баяраас илүүтэй зөвхөн өөрт нь бас өөртэй нь салшгүй холбоотой хүнтэй тэмдэглэдэг өдөр гэхээр нэг тийм сайхан.Тийм ч учраас энэ өдрүүдэд юу ч төлөвлөж байсангүй, ажлууд байвал чухал бус тооцогдсоор иржээ. Сонирхолтой нь бидэн хоёрын зураг нэг ширхэг, нэг хувиас эхлээд дөрвүүлээ болж, жил бүрийн цомог болох ямар гайхалтайг ойлгож байгаа байх.2014 онд хань, үр хоёртойгоо тусдаа хагас жил амьдарч бараг л хоёр тийш болох боллоо. Бараг охинтойгоо уулзахаас өөрөөр холбогдохоо ч болилоо. 4.28 өдөр болж хоёул холбогдлоо. Юутай ч охинхоо түүхийг бүтэн байлгая зургаа даруулцгаая гээд уулзлаа.
Уламжлалаараа биеэ бэлдэж, хувцаслаад уулзаж зургаа даруулж хоолонд ороод найзаа дуудаад хоёр тийшээ найзууд шиг л салаад явцгааж билээ. Ингээд удалгүй холбогдож сэтгэлээ хуваалцан эргэн нийлээд өнөөдөр хүртэл гэрээсээ хамтдаа гэрэл зургаа даруулж гэр бүлийн болзоондоо гарцгааж явнаа.Цаг хугацаа эргэж, түүнтэйгээ хамт өөрсдөө ч өөрчлөгдөн шинэчлэгдэж, дэндүү баян амьдралд дурьдатгалаа бичсээр манайх гэдэг айлын түүх үргэлжилж байна.Зургийн цомгоо харах бүрт түүний цаана туулсан зам мөр, аз жаргалтай, ухаарал, хайр дүүрсэн мөн ч олон зүйлс минь хөвөрч энэ өдрийг гэр бүлийн өдөр болгоод 12 жил цаг тооны нэгэн циклийг эргэлээ. Бидний чухал нэгэн болзоо, дадал болсон болзоо, түүх өгүүлсэн зургийн цомог дурсамж дүүрэн амьдрал үргэлжилсээр…Бүхий л сайхан хосууд, гэр бүлүүд, хүсэл тэмүүлэл дүүрэн дүү нартаа сайн сайхныг хүсье!