“Саньяа-2026” наадмаас Г.Монголжин хүрэл медаль хүртлээ

“Саньяа-2026” наадмаас Г.Монголжин хүрэл медаль хүртлээ

Азийн элсний спортын наадмын жиү жицүгийн эмэгтэйчүүдийн -52 кг жинд Монгол Улсын тамирчин Ганбаатарын Монголжин амжилттай барилдаж, хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эхний даваанд БНСУ-ын тамирчин Пак Жонхэг цэвэр (SUB) ялж, илт давуу тоглолт үзүүлсэн байна. Харин дараагийн барилдаандаа Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин Асма Алхосанид оноогоор ялагджээ. Гэвч дагах барилдаандаа ялснаар медалийн төлөө өрсөлдөх эрхээ авч, улмаар хүрэл медаль хүртсэн байна.