Стандарт, хэмжил зүйн газрын даргын /2025.09.02/-ны өдрийн C/31 дүгээр тушаалаар “Мал аж ахуй. Монгол адуу. Ерөнхий шаардлага” (MNS 4099:2025) стандартыг шинэчлэн баталжээ. Шинэ стандартад адууны нас, биеийн хэмжээнд тодорхой шаардлагуудыг тусгасан байна.
Тухайлбал,
- Шүдлэн насны адууны сэрвээний өндөр 133 см,
- Даага насны адууны сэрвээний өндөр 128 см байхаар тогтоожээ.Энэхүү шинэчилсэн стандарттай холбоотойгоор /2026.05.01/-нээс эхлэн зохион байгуулагдах хурдан морины уралдаанд Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны салбар холбоод, уралдаан зохион байгуулагчид болон уяачдыг уг шаардлагыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг зөвлөсөн байна.