АНУ-ын бас нэгэн нисэх онгоц тээгч хөлөг Ойрхи Дорнод руу дөхөж байна гэж мэдээлжээ

АНУ-ын бас нэгэн нисэх онгоц тээгч хөлөг Ойрхи Дорнод руу дөхөж байна гэж мэдээлжээ

АНУ-ын нисэх онгоц тээгч USS George H. W. Bush Ойрхи Дорнод руу ойртож, АНУ-ын Төв командлалын хариуцлагын бүсэд нэвтэрсэн тухай тус командлал  мэдээлжээ.

АНУ-ын Төв командлал өнөөдөр /2026.04.24/ X платформд Энэтхэгийн далайд байрлаж буй Нимиц ангиллын уг супер тээвэрлэгчийн зургийг нийтэлсэн байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, энэхүү хөлөг бүс нутагт аль хэдийн байрлаж буй АНУ-ын тэнгисийн хүчний бүрэлдэхүүнд нэмэгдэх үү, эсвэл тэдгээрийг солих уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Үүний зэрэгцээ дэлхийн хамгийн том нисэх онгоц тээгч USS Gerald R. Ford Улаан тэнгист ажиллагаагаа үргэлжлүүлж, АНУ-ын Тавдугаар флотын далайн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж байгаа талаар АНУ-ын Төв командлал мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC