Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр 16 дугаар байрны урд талд орших ногоон байгууламж бүхий газарт “Номин Холдинг” ХХК барилга барих гэж улайрч эхэлсэн. Улмаар оршин суугч иргэд ногоон байгууламжыг сүйтгүүлэхгүй, цэцэрлэг хэвээр нь авч үлдэхийн тулд эсэргүүцлээ илэрхийлэн, шөнө жижүүрлэн хонож байна гэсэн мэдээлэл гарч байна.
Мөн Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд хүсэлт гаргаж “Иргэдээс ирүүлсэн санал шаардлагын дагуу ногоон байгууламж бүхий газрыг хэвээр нь авч үлдэх хүсэлтэй байна” гэдгээ уламжилсан тухай ч гарч байна.
Ийнхүү ногоон байгууламжаа хэвээр нь авч үлдэхээр тэмцэж буй зарим иргэд болон 16 дугаар байрны СӨХ-ийн дарга эмэгтэйн гар утсанд гэр бүл болон амь насанд нь заналхийлсэн мессеж ирсэн тухай тэд өөрсдийн facebook хуудастаа мэдээлсэн байна. Тухайн мессеж илгээсэн дугаарыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байгаа ажээ.
Иргэд рүү, сөх-ийн дарга эгч рүү ийм мсж бичээд дарамтлаад байгаа юм байна, цагдаад шалгуулахаар хандсан байгаа
— Рэгзэнгийн Шинэгэрэл (@ShinegerelR) May 26, 2019
Номингийн эсрэг ногоон байгууламжаа хамгаалсан иргэдийн тэмцэл @BuBaatarkhuu @baasankhuu_o @enkhboldz @Temuujin_Kh pic.twitter.com/aSK5wPZClC