ӨНӨӨДӨР: Автомашингүй өдөр, зам хэрхэн хааж, ямар үйл явдлууд болох вэ

ӨНӨӨДӨР: Автомашингүй өдөр, зам хэрхэн хааж, ямар үйл явдлууд болох вэ

Өнөөдөр бүх нийтийн марафон зохион байгуулахтай холбоотойгоор автомашингүй өдөр болж байна. Энэ өдөр 07:00-17:00 цагийн хооронд автомашиныг хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Энэ хүрээнд:

  • Бага тойруу,
  • Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн  зам хүртэлх авто зам,
  • Сөүлийн гудамж,
  • Бээжингийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Сүхбаатарын гудамж,
  • Их сургуулийн гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Хөх тэнгэрийн гудамж,
  • Партизаны гудамж,
  • Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулах аж.

Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 10 хэм дулаан, шөнөдөө гурван хэм хүйтэн, үүлшинэ.

Автомашины хөдөлгөөнийг хязгаарлах хэсэг

Автомашингүй өдрөөр:

-Улаанбаатар марафон 2018 тэмцээн

-Дугуйн парад

-Урлаг соёлын арга хэмжээ

-Бурхан багшийн дүйчин өдөрт зориулсан бясалгал, флаш моб, парад зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө