Улаанбаатарт 18 градус дулаан байна

Улаанбаатарт 18 градус дулаан байна

Ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай, хуурайшилт ихтэй байгааг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Эг, Үүр, Орхон голын сав газар, говийн бүс нутгаар +19...+24 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +23...+28 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +16...+18 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө