ЭМЯ: Агаар сэлгэлт хийхгүй бол нэг айлын агаар нөгөө айлд дамжиж халдвар тараах эрсдэлтэй

ЭМЯ: Агаар сэлгэлт хийхгүй бол нэг айлын агаар нөгөө айлд дамжиж халдвар тараах эрсдэлтэй

Ойрын өдрүүдэд нэг орцны хөрш айлуудаас халдвар илэрсэн тохиолдол цөөнгүй гарч байна. Үүнээс агааржуулалт, усны хоолойгоор халдвар дамжих боломжтой юү гэдэг асуулт иргэдийн дунд эргэлзээ төрүүлж байсан билээ. Тэгвэл  НЭМҮТ-ийн ОЭМА-ын дарга Б.Сувд энэ талаар тайлбарлалаа. 

Тэрбээр “Агааржуулалтын хоолойгоор халдвар дамжиж буйг дэлхийн бусад улс оронд ч тогтоогоогүй байна. Бид улсынхаа барилга байгууламжийн онцлогт тохируулж судалж үзээд агааржуулалтын хоолойгоор халдвар дамжиж болзошгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. 

Яагаад үүнийг нарийвчлан судалж болохгүй гэвэл тухайн үеийн агаар байхгүй болчихдог мөн агааржуулалтын хоолой битүү хананы цаана байдаг учраас энэ цаг үед боломжгүй байгаа юм. Тиймээс иргэд болзошгүй гэж үзэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол агаар сэлгэлт. Агаар сэлгэлт гэдэг заавал гаднаас агаар оруулж байж явагдах учиртай. Цонхоор орсон агаар хуучин агаарыг гал тогооны болон ариун цэврийн өрөөнд байдаг агаар сэлгэх хоолойгоор гаргадаг.

Ямар ч агаар сэлгэлт явагдахгүй бол хөндий агааржуулалтын хоолойгоор нэг айлын агаар нөгөө айлд дамжих эрсдэлтэй. 

Сүүлийн үед баригдсан орон сууцнуудын гэрэл агааржуулагчтайгаа холбогдчихсон байдаг. Тийм айлууд 24 цагийн 7-д нь гэрлээ асуулттай үлдээж агааржуулах хоолойгоо ажиллуулах хэрэгтэй. Цонхоо онгойлгосон тохиолдолд ариун цэврийн өрөөний гэрлийг асааж хуучин агаарыг гаргах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ. 




Өнөөдөр цэлмэг байна

19 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

20 цагийн өмнө