Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны долдугаар сарын 29-ний өдрийн 01/837 тоот зөвлөмжийг “Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэр”-т газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд хүргэсэн аж.
Үүнд Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Газрын тухай, Ойн тухай, Амьтны тухай, Ургамал хамгаалалын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Хог хаягдлын тухай тухай, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хууль, БОУАӨСайдын тушаал, Авлигатай тэмцэх газрын даргын 2025 оны долдугаар сарын 09-ний 01/12895 дугаартай зөвлөмж, 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 25/05 дугаартай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын 1.3 дэх хэсэг UCS0304B:2025, “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага ой усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, норм, стандарт зөрчихөөс урьдчилан сэргийлэх, холбогдох мэдээ мэдээллээр хангаж, харилцан солилцож зөвлөн туслах хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна.
“Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэр”-т газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд та бүхэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, баримт бичгийн бүрдлийг хангаж, газар ашиглалтын өнөөгийн нөхцөл байдалд аливаа зөрчил байгаа эсэхээ тодотгох шаардлагатай бөгөөд зөрчлөө арилгаагүй тохиолдолд хариуцлага тооцох үндэслэл болохыг анхааруулж байна.
Зөвлөмж: Стандарт бус, шовх үзүүртэй хашааны улмаас зэрлэг амьтад гэдсээ хүүлүүлж үхэх болон бэртэж гэмтэж байгаа тул иргэн, хуулийн этгээдүүд нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/05 дугаартай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан UCS0304B:2025 стандартын хэрэгжилтийг хангах 1.3-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлагад нийцүүлж хашаагаа солих,
Нийтээр дагаж мөрдөхөөр батлагдсан UCS0304B:2025 стандартын хэрэгжилтийг хангах тус тус арга хэмжээг 2025 оны 10 дугаар 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэж тайланг Хамгаалалтын захиргаанд ирүүлэх, дээрх заагдсан хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд зөвлөмжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран хатуу арга хэмжээ авахыг мэдэгдье гэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.