Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 104,031 хүүхдийн бүртгэлийг баталгаажуулжээ. Нийт хамрагдах хүүхдийн 76,7 хувь цахим бүртгэлээ баталгаажуулсан байна.
- Хоёр настай хүүхэд -22.762
- Гурван настай хүүхэд -24.693
- Дөрвөн настай хүүхэд -27.563
- Тав настай хүүхэд -29.031 бүртгүүлсэн байна.
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу. Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх; Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж.