"The MongolZ" анх удаа "Vitality"-г буулган авч, BLAST Bounty Fall 2025 тэмцээний Grand Final-д шалгарлаа

"The MongolZ" анх удаа "Vitality"-г буулган авч, BLAST Bounty Fall 2025 тэмцээний Grand Final-д шалгарлаа

"The Mongolz" баг Туркийн " Vitality " багийг 2:0 харьцаагаар буулган авч, BLAST Bounty Fall 2025 тэмцээний аваргын төлөө тунаж үлдлээ.

Тодруулбал, тоглолт өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны шөнө 01:00 цагаас, BO3 журмаар BLAST Arena Studios-д тоглож "The Mongolz"-ийн ялалтаар дууслаа.

"The Mongolz" баг ийнхүү " Vitality " багийг хожлын цувралыг зогсоож чадлаа. Дэлхийн чансааны топ арав дотор "The MongolZ"-ийн хожиж үзээгүй цор ганц баг нь "Vitality" гэхэд буруудахгүй. Хоёр багийн өмнөх тулаануудыг харвал сүүлийн 12 сарын хугацаанд таван удаа учраа таарахад бүгдэд нь "Vitality" ялжээ. Бүр дэлгэрүүлбэл, нийт 12 мап тоглоход ердөө ганцад нь "The MongolZ" ялсан үзүүлэлттэй байсан юм. Монголын багийн ганц давдаггүй даваа "Vitality"-г буулган авлаа.

 

 




Өнөөдөр могой өдөр

20 цагийн өмнө