Олон нийтийн цахим сүлжээнд “бага насны хүүхдүүдийг элдэв ёс бус үгээр хэлж хараан, хайрч, түлнэ” гэх зэргээр айлган сүрдүүлж байгаа иргэний бичлэг цацагдаж, энэ дагуу цагдаагийн байгууллагаас тухайн хэргийг шалгаж эхлээд байсан билээ.
Тэгвэл бага насны хүүхдүүдээ айлган сүрдүүлж, цахим сүлжээнд зүй зохисгүй үг хэллэг хэрэглэн бичлэг хийж түгээдэг иргэнийг СЭМҮТ-д албадан эмчилж байгаа бол бага насны хүүхдүүдийг нь Аймгийн хүүхэд хамгааллын байранд хамгаалтад аваад байгаа аж. Харин дээрх хэргийг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.