"Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13360 болсон" гэж ХӨСҮТ-өөс анхаарууллаа

"Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13360 болсон" гэж ХӨСҮТ-өөс анхаарууллаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 17-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13360  болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-31 хүний зургаан нь хөнгөн, 23 дунд, хоёр нь хүнд нөхцөл байдалтай байна. Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  13302, гэрээр эмчлүүлж буй 17, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96710  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5023 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3030, 5-9 насны 1719 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө