Украины ерөнхийлөгч В.Зеленский даваа гарагт АНУ-д очиж, ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаар болжээ

Украины ерөнхийлөгч В.Зеленский даваа гарагт АНУ-д очиж, ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаар болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай “удаан” утсаар ярьсны дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский даваа гарагт Вашингтонд очиж, Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаар болсноо мэдэгдлээ.

Тодруулбал, Даваа гарагт би Вашингтонд ерөнхийлөгч Трамптай уулзаж, аллага, дайныг зогсоохтой холбоотой бүх нарийн ширийн зүйлийг хэлэлцэх болно. Урилга өгсөнд талархаж байна” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэв.

Тэрбээр мөн "Ерөнхийлөгч Трамптай эхлээд ганцаарчилсан, дараа нь Европын удирдагчдын оролцоотойгоор урт удаан, бодитой яриа өрнүүлсэн. Нийтдээ бид ерөнхийлөгч Трамптай нэг цаг хагас гаруй, ойролцоогоор нэг цаг ярилцсан" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: abcnews

 




Өнөөдөр могой өдөр

10 цагийн өмнө