Завхан аймагт гарсан гурван ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Завхан аймагт гарсан гурван ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал түймрийг өчигдөр /2025.08.16/, 16:40 цагт унтраасан байна.

Мөн Баянхайрхан сумын Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар гарсан энэ сарын 09-нд гарсан ой, хээрийн гал түймрийг 20:00 цагт , Сонгино сумын Шар нуруу багийн ''Цагаан дөрөлж'' гэдэг газар өнөөдөр гарсан ой, хээрийн гал түймрийг 21:01 цагт тус тус бүрэн унтраажээ.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө