Монголын морин спорт уяачдын холбооны үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг "Их хурд-Х" наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон билээ.
Энэ үеэр Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярдорж гэх хүн иргэн Д.Мөнх-Эрдэнийн биед халдсан тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байдаг. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд оруулж, шалгаж байгаа аж. Хэрэв иргэн Д.Мөнх-Эрдэнийн биед гэмтлийн зэрэг тогтоогдвол түүний биед халдсан Б.Баярдоржийг Эрүүгийн хуулиар яллагдагчаар татна. Харин гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бол зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай аж.