Хэнтийчүүд Улсын начин Ш.Отгонтөгсөд “Ланд круйзер 300” маркийн автомашин бэлэглэжээ

Хэнтийчүүд Улсын начин Ш.Отгонтөгсөд “Ланд круйзер 300” маркийн автомашин бэлэглэжээ

Өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Монгол Улсын начин Шаравдоржийн Отгонтөгсийн мялаалга наадам болж байна.

Төрийн их баяр наадамд тав даван барилдаж, эр бяраа гайхуулан Хан Хэнтий нутгийнхаа нэрийг өндөр өргөсөн Жаргалтхаан сумын уугуул, “Хан-Хэнтий аварга” дэвжээ, "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар анги, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, ЭБЭГ ХХК-ийн бөх, Улсын начин Шаравдоржийн Отгонтөгсөд аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, ЭБЭГ ХХК-ын зүгээс Ланд круйзер 300 марзийн автомашины бэлэглэжээ.

Мөн төрөлх сум Жаргалтхааны удирдлагууд хоёр азарга, 200 хониор мялаажээ. Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээж явах болтугай.




Өнөөдөр могой өдөр

9 цагийн өмнө