Доктор Д.Наранжаргал: Энэтхэгээс авах вакцин 60 хувийн үр дүнтэй, гаж нөлөө багатай гэж тогтоогдсон

Доктор Д.Наранжаргал: Энэтхэгээс авах вакцин 60 хувийн үр дүнтэй, гаж нөлөө багатай гэж тогтоогдсон

COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. Тэрээр ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улс орнуудаас вакцин авах талаарх яриа хэлэлцээрүүдийг ч эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй гэж тус хуралдааны үеэр хэлсэн юм. 

ДЭМБ-ын "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг улсаас вакцин авах ажил хурдацтай урагшилж буй бөгөөд эхний 1.5 сая тунг ойрын хугацаанд хүлээн авна гэж буй. Мөн Энэтхэг улсад үйлдвэрлэсэн вакцинаас гадна Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг эмийн бүртгэлд бүртгэн дээрх 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр төлөвлөөд байна. 

Энэтхэг улсын үйлдвэрлэсэн “Коваксин”  болон “Ковишиелд” гэх хоёр вакцин нь нэгдүгээр сарын 3-нд Энэтхэг улсдаа батлагдсан бөгөөд “Ковишиельд” нь тус улсын Пуна хотод байрладаг “Serum Institute” (SII) гэх газар үйлдвэрлэгдсэн “AstraZeneca” компанийн бүтээсэн вакцин юм.

Тэгвэл “AstraZeneca” компанийн бүтээсэн вакцин нь хэр үр дүнтэй талаар "Оном" сангийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Наранжаргал дараах мэдээллийг өгчээ. Тэрбээр "AstraZeneca-ийн вакцин одоохондоо ДЭМБ-аар батлагдаагүй байгаа. Гэхдээ батлагдах нь тодорхой гэж ойлгож болно. Яагаад гэхээр AstraZeneca-ийн вакцин Англи, Европын эмийн агентлагуудад батлагдчихсан. Европын эмийн агентлаг тав хоногийн өмнө баталчихаж байна гэхээр ДЭМБ-аар батлагдах нь ойлгомжтой. 60 хувийн үр дүнтэй гэж тооцож байгаа. Нөгөө хоёр вакцинаа бодвол арай бага үр дүнтэй гэж гарч байгаа. Гэхдээ гаж нөлөө харьцангуй бага байгаа. Хөнгөн ханиад хүрсэн мэт шинж тэмдэг, тариа хийсэн газарт хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг л байна. Үүнээс илүү гаж нөлөө гараагүй.  Англи улсад хамгийн өргөн хүрэнд хийж байна" гэж Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. 




Өнөөдөр цэлмэг байна

11 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

12 цагийн өмнө