МУИС дотуур байрны оюутнууддаа хүнсний хангалт хийжээ

МУИС дотуур байрны оюутнууддаа хүнсний хангалт хийжээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол гарч их, дээд сургуулийн танхимын хичээл түр зогсож цахим хэлбэрт шилжсэн.

Иймд их дээд сургуулийн зарим оюутнууд дотуур байрандаа тусгаарлагдаад байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын Их Сургууль /МУИС/ оюутны дөрвөн байранд оршин сууж буй 1106 оюутанд долоо хоногийн хүнсний хангалтыг өнөөдөр хийсэн байна. Түүнчлэн МУИС-ийн эмнэлгийн эмч, ажилтнууд оюутны дотуур байранд амьдарч буй нийт оюутнуудад тогтмол үзлэг, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгаа ажээ.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө