Сансарын тойргоос Зүүн 4 зам хүртэлх зам засварын ажил маргааш 06:00 цагт дуусна

Сансарын тойргоос Зүүн 4 зам хүртэлх зам засварын ажил маргааш 06:00 цагт дуусна

Нийслэлд зам засварын ажлууд үргэлжилсээр байна. Тэгвэл өнөөдөр оройноос хаах болон яг одоо засвар хийгдэж буй замуудын мэдээллийг хүргэе.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн хүрээнд өнөөдөр орой 22:00 цагаас 20-ны 06:00 цагийн хооронд шөнийн цагаар Саппорогийн уулзварын засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Мөн үүнээс гадна яг одоо Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх 0.9 км урт авто замыг хааж шинэчилж байна. Тус замын хөдөлгөөнийг маргааш өглөө 06.00 цагт нээнэ. Түүнчлэн, Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагтын авто зам хүртэлх 1.6 км урт авто замын засвар, шинэчлэлтийн ажлын 2-р хэсгийн ажил 1 км авто замыг хааж шинэчлэх ажил үргэлжилж буй. Хөдөлгөөнийг маргааш өглөө 06.00 цагт нээхээр ажиллаж байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө