Оросын эрдэмтэд дэнгийн эрвээхийг хуванцар хаягдал устгахад ашиглахаар болжээ

Оросын эрдэмтэд дэнгийн эрвээхийг хуванцар хаягдал устгахад ашиглахаар болжээ

Оросын эрдэмтэд ноосон материалыг идэж устгадаг дэнгийн эрвээхийг хуванцар хаягдал устгахад ашиглахаар болжээ. Тодруулбал, энэ төрлийн эрвээхий нь хуванцарыг задалдаг ферменттэй байдаг тул эрдэмтэд эрвээхийн авгалдайнуудыг ашиглан хог хаягдлыг усгах аргыг судалж эхэлжээ.

Уг төслийн туршилтыг Якутын технопарк дээр эхлүүлэхээр болсон бөгөөд ирэх 2021 онд шийдлийг гаргахаар төлөвлөж байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хувьслын явцад хуванцар боловсруулах чадвартай болсон дэнгийн эрвээхэйн олон зуун авгалдайнууд нь 10-12 цагийн дотор 100 орчим грамм хуванцар идэх боломжтой юм байна.

Мөн өнгөрсөн зун Өмнөд Солонгосын эрдэмтэд полистиролыг задлах чадвартай шинэ төрлийн цохыг нээсэн юм. Төв Азиас гаралтай энэ цохыг Plesiophthophthalmus davidis хэмээн нэрлэжээ. Энэ мэт полистиролыг доройтуулах чадвар нь шавьжны гэдсэнд байдаг Serratia овгийн бактериудтай холбоотой байдаг аж.

Эх сурвалж: popmech.ru