ШУУРХАЙ: Эмч, эмнэлгийн ажилчдын ажил хаялтыг энэ сарын 13-ны 08:00 цагаас албан ёсоор эхлүүлнэ гэж мэдэгдлээ

ШУУРХАЙ: Эмч, эмнэлгийн ажилчдын ажил хаялтыг энэ сарын 13-ны 08:00 цагаас албан ёсоор эхлүүлнэ гэж мэдэгдлээ

Монголын Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, өнөөдөр /2025.11.04/ тус холбооны удирдах зөвлөл хуралдаж, холбогдох хуулийн дагуу ажилт хаялт зарлах шийдвэрийг гаргасан байна. Тус шийдвэрийг маргааш өглөө Эрүүл мэндийн яаманд албан ёсоор хүргүүлж, мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын таван өдрийн дараа буюу энэ сарын 13-ны өдрийн 08.00 цагаас ажил хаялтыг албан ёсоор эхлүүлэх аж. Ажилт хаялт зарлаж буй шалтгаан нь эмч нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг биелүүлэхгүй байгаатай холбоотой аж. 

Өнөөдрийн хуралд мөн 21 аймгийн эмнэлгийн удирдах зөвлөлийн гишүүд оролцсон аж. Тэд тус холбооны төлөөлөл хэлэхдээ "2026 оны төсөвт эмч, эмнэлгийн ажилчдын цалин, хангамжийг бодитоор нэмэгдүүлэх төсвийг суулгаагүй. Харин Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцээд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 10-15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан нь хангалтгүй гэж бид үзэж байгаа. Тиймээс шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хангалттай нэмэгдүүлэх хувилбарыг яаралтай танилцуулахыг хүсч байна. Тэгэхгүй бол бид тэмцлийг үр дүнд хүртэл үргэлжлүүлнэ. Ард иргэдийг зөвөөр хүлээж аваасай гэж бодож байна" гэлээ.