УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэц гаргасан. Иймд түүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх ёстой.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодрууллаа. Тэрбээр, "Үндсэн хуулийг бүх хүн даган биелүүлэх ёстой. Цэц Х.Булгантуяаг хууль зөрсөн гэж дүгнэсэн тул АН-ын бүлэг Үндсэн хуулиа дагана. Гэхдээ процесс бидний гарт биш шүү дээ. Гишүүд Үндсэн хуулийг зөрчвөл хуулийн дагуу хариуцлага хүлээж, гишүүнээсээ огцорно гэж тангараг өргөсөн. Гэтэл Их суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосон байхад тэр хүн нийгмийг бужигнуулаад байхгүйгээр, тангарагаа биелүүлээд өөрөө явах ёстой шүү дээ. Өөрөө гишүүнийхээ үүргээс татгалзвал харин ч нэр цэвэр, олон хүн хөлдөө чирэхгүй" гэв.
ШУУД ҮЗЭХ: