Цагдаагийн 102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэн урамшуулал авах журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Зөрчлийг мэдээлэхдээ орчны тэмдэг тэмдэглэгээг харуулсан, тухайн машины улсын дугаар тодорхой харагдах нягтаршил сайтай зургийг оруулах шаардлагатай бөгөөд зөрчлийг давхардаж мэдээлбэл систем хүлээн авахгүйгээр буцаах аж. Мөн буцаан олголтыг НӨАТ-ын урамшуулалтай ижил гурван сар тутам олгоно. Түүнчлэн энэ сарын 1-3-нд иргэд зөрчлийн 12,824 мэдээллийг 102 аппликэйшнд илгээжээ. Эдгээр мэдээллийг ЗХУТ хянаж бүртгээд, ТЦА-ны эрх бүхий алба хаагчид илгээх аж.