Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах бөхийн барилдаан болсон билээ. Энэ үеэр 19-20 насны ангилалд Увс аймгийн уугуул, "Аваргууд академи"-ийн бөх, сумын заан Т.Дөлгөөн түрүүлсэн. Үзүүр, түрүүний төлөөх барилдааны дараа Т.Дөлгөөний гаргасан эмоцийг Дархан аварга Б.Бат-Эрдэнэ шүүмжилсэн байдаг.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ "Өсвөрийн бөхчүүд нэгэндээ тахим өгч, авахдаа хүндлэлтэй хандаж, сэтгэл хөөрлөө хамаагүй илэрхийлж байна. Энэ бол Монгол бөхийн ариун ёс жудагт нийцэхгүй хүүхдүүд ээ" гэж хэлсэн юм. Энэ нь зарим бөх сонирхогчдын дургүйцлийг хүргэлээ. Тэд энэ бол байх ёсны сэтгэл хөдлөл, бөхийн ёсноос гажуудсан зүйл үгүй хэмээн үзэж байгаа юм.
ВИДЕО: