LIVE: "Шинэ тэнгэр газар" гэх шашны гаж урсгалаас болж олон мянган хүн 900 насална хэмээн итгэж, өдөр бүр 10-аас дээш цаг сүм дээрээ сууж байна"

LIVE: "Шинэ тэнгэр газар" гэх шашны гаж урсгалаас болж олон мянган хүн 900 насална хэмээн итгэж, өдөр бүр 10-аас дээш цаг сүм дээрээ сууж байна"

“Шинэ тэнгэр газар” гэх нэртэй Солонгос улсын шашны урсгалыг манай улсад  “Монгол сувд сүм” нэртэй байгууллага нэвтрүүлж, иргэдийг хохироож байгаа талаар хохирсон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Иргэдийн төлөөлөл “Манай ээж 2024 оны нэгдүгээр сараас эхлэн манай ээж Монгол сувд сүм гэх байгууллагат явж эхэлсэн. Тухайн үед манай ээж сэтгэлзүй, хувь хүний хөгжил зэрэг хичээл ордог сургалтын төв хэмээн хэлж байсан. Улмаар ээжийнхээ шахалтаар би нэг удаа сургалтад нь сууж байсан. Гэтэл сүүлдээ ээж маань намайг айлын том хүү заавал энэ шашныг шүт, сургалтад суу гэх болсон. Энэ байдал даамжирч сургалтдаа суулгах гэж худлаа хэлж эхэлсэн. Манай ээжийн сүүлийн нэг жилд ааш зан маш өөрчлөгдсөн. Маш муухай хараалын үгсийг хэлэх боллоо. Үр хүүхдүүдээ хүртэл “Сатаны сүнс шингэсэн юмнууд, би та нарыг аврах гэж байна” гэх зэргээр хараах боллоо. Улмаар 2025.09.16-нд сүм дээрээ нас барлаа. Энэ зүйлд би маш их харамсалтай байна. Өнөөдөр миний хэвлэлийн хурал хийж байгаа шалтгаан энгийн. Би энэ шашны муухай урсгалыг үгүй хиймээр байна. Эхлээд иргэдийг сэтгэлзүйн сургалт гэж эхэлдэг. Улмаар шашны урсгалдаа хүчээр итгүүлдэг. Өдөр бүр оройны 8-9 цаг хүртэл хичээл хийлгэдэг.  Мөнгө татдаг. Сүмээсээ гармаар байна гэхээр дарамталдаг. Ажил, сургууль дээр нь очиж дарамталдаг. Үндсэндээ энэ сүм хүний ажиллах, амьдрах, гаднын улс эх оронд суралцах гээд бүх эрхийг зөрчиж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: