Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг өнгөрсөн аравдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилсон. Тэгвэл Т.Сүхболдыг Дотоод хэргийн их сургуулийн захирлаар томилсон байна. Сонирхуулахад, ДХИС-ийн захирлаар өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдаагийн хурандаа О.Зоригтыг томилж байв.