УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэц гаргасан. Иймд түүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх ёстой.
Энэ талаар УИХ-ын дэд дарга Б.Дүрэвдоржоос тодрууллаа. Тэрбээр "УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Цэц гаргасан. Цэцийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Үүнтэй холбоотой их хурлын тухай хуулийн гурван заалт бий. 9.3 дээр хэрвээ их хурлын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол эргүүлэн татах үндэслэл болно гэсэн. Энэ заалт бол нээлттэй байгаа. Их хурлын гишүүд энэ асуудалд тодорхой санал гаргаад их хурлаар хэлэлцүүлэх юм бол нээлттэй. Мөн Дэгийн тухай хуулийн 85 дугаар зүйл бий. Энд Их хурлын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд зохицуулах асуудал байгаа. Гэтэл өчигдрийн байдлаар энэ заалтад иргэнээс хүсэлт ирээд маргаан үүссэн. Маргаан үүссэн тохиолдолд тэр хуулийн үйчлэл түр зогсдог. Тэгэхээр 85 дугаар зүйлээр Х.Булгантуяагийн асуудлыг хэлэлцэх боломжгүй болсон. Иймд түүнд хариуцлага тооцох асуудлыг одоогоор хэлэлцэх боломжгүй байгаа гэсэн үг" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: