АТҮТ-ын дарга Б.Гүрсоронзон, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал тэргүүтэй хүмүүсийг чөлөөлнө

АТҮТ-ын дарга Б.Гүрсоронзон, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал тэргүүтэй хүмүүсийг чөлөөлнө

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газар Л.Оюун-Эрдэнийн үед томилогдсон төрийн байгууллага болон төрийн өмчит компаниудын удирдлагуудыг солих төлөвтэй байна. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газар болоод Татварын ерөнхий газрын дарга нарын үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа. Тэгвэл ойрын хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон, Мэдээлэл холбооны сүлжээний дарга Д.Мөнхбат, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал тэргүүтэй хүмүүсийг ажлаас нь халах, улмаар сэлгэн томилох асуудал яригдаж байгаа ажээ.