ШУУРХАЙ: Тагнуулаас "Оюу толгой" ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболдыг яллагдагчаар татан, нотлох баримтаа устгаж болзошгүй хэмээн хорьжээ

ШУУРХАЙ: Тагнуулаас "Оюу толгой" ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболдыг яллагдагчаар татан, нотлох баримтаа устгаж болзошгүй хэмээн хорьжээ

"Оюу толгой" компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудыг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд тус компанийн Д.Амартүвшин, Ч.Нэргүй нарыг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Тагнуулын байгууллагаас хийх мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин нэр бүхий хүнийг яллагдагчаар татан, хорьсон талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, "Оюу толгой" ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд гэх хүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэг Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  22.4 дэх хэсэг “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, 18.6 дахь хэсэг Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ түүнийг "гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон байна. 

Эргэн сануулахад албан бус эх сурвалжууд "Оюу толгой" ХХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Амартүвшин, Б.Сэржмаа, Ч.Нэргүй, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд нарын хүмүүс нь "Оюу толгой"-н ган бөмбөлөг, тээрмийн хуягуудын худалдан авалт, тендерийг будилаантуулах байдлаар хахууль авах, мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг байсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон гэдгийг мэдээлж байгаа юм. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө