Даваа гарагаас хичээлийг оруулахаар тохиролцоонд хүрчээ

Даваа гарагаас хичээлийг оруулахаар тохиролцоонд хүрчээ

Сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаялт зарлаад 21 хонож байна. 

Өчигдөр /2025.10.31/ Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл болон Боловсролын яамны албаныхан хэлэлцээрийн ширээний ард суусан. Тэгвэл уг хэлэлцээрээр эхний байдлаар тохиролцоонд хүрсэн байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл ubn.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Хоёр тал тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Тус яам бүртгэсний дараа албажина" гэжээ. 

Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалинг 30 хувиар нэмнэ гэж мэдэгдсэн. Мөн үндсэн цалинг хувилж нааштай зохицуулалтыг хийнэ гэсэн. Хоёр тал тохиролцоонд хүрсний дагуу зарим сургуулиуд даваа гарагаас хичээлийг эхлүүлэхээр болжээ. 




Өнөөдөр нохой өдөр

10 цагийн өмнө