Ж.Баярмаа: Х.Булгантуяаг эргүүлэн татах асуудлыг заавал хэлэлцэх ёстой, ТББХ хэлэлцэхгүй байна

Ж.Баярмаа: Х.Булгантуяаг эргүүлэн татах асуудлыг заавал хэлэлцэх ёстой, ТББХ хэлэлцэхгүй байна

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэц гаргасан. Иймд түүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх ёстой. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, "Маш тодорхой хоёр асуудлаар цэц дүгнэлт гаргасны нэг нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн, тангарагаасаа няцсан гэх дүгнэлт. Энд хүн эсвэл хүйс яриагүй. Мөн гишүүн Үндсэн хууль зөрчвөл яах вэ гэдэг нь УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулиудаар шийдэгдэнэ. Ингэхдээ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Улмаар ямар санал гарсныг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар огцруулна гэж заасан. Иймд хэлэлцэх шаардлагатай. Гэтэл асуудлыг хэлэлцэж эхлэхгүй байна. Мөн УИХ-ын гишүүний тангарагаасаа няцвал эргүүлэн татах үндэслэл болно гэж заасан. Одоо Цэцийн дүгнэлтийн зөв бурууг хэн ч шүүхгүй. Цаашдаа яах вэ гэдгээ л ярих хэрэгтэй. Заавалчгүй эргүүлэн татах талаар хэлэлцэх ёстой" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: