“Саран дээрх буулт хуурамч байсан” хэмээн ярьсан Ким Кардашьяны мэдэгдэлд NASA хариулжээ

“Саран дээрх буулт хуурамч байсан” хэмээн ярьсан Ким Кардашьяны мэдэгдэлд NASA хариулжээ

Америкийн реалити шоуны од Ким Кардашьян “1969 онд хүн анх сарны гадаргуу дээр буусан нь хуурамч байсан” хэмээн хэлсний дараа NASA түүнд албан ёсоор хариу мэдэгдэл өгчээ.

Тодруулбал, Ким Кардашьян “The Kardashians” нэвтрүүлгийн үеэр “Би саран дээр буусан гэж итгэдэггүй. Би Базз Олдрины ярилцлагуудыг үзсэн, тэр өөрөө ч, "ийм зүйл болоогүй" гэж хэлсэн байдаг” гэжээ. Харин NASA Ким Кардашьяны энэ мэдэгдэлд шууд хариу өгч, “Тийм ээ, бид үнэхээр саран дээр буусан. Бүр зургаан удаа. Одоо бид "Артемис" хөтөлбөрөөр дахин очих гэж байна” хэмээн мэдэгдэл гаргажээ. Сансрын агентлагийн төлөөлөгч мөн Ким Кардашьяныг Кеннедийн нэрэмжит Сансрын төвд зочлон, Artemis хөлгийн хөөрөлтийг үзэхийг уриалсан байна.

Эх сурвалж: BBC