Улаанбаатараас Сингапурын чиглэлд өнөөдрөөс шууд нислэг үйлдэж эхэллээ

Улаанбаатараас Сингапурын чиглэлд өнөөдрөөс шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Улаанбаатараас Сингапур чиглэлд  шууд нислэг өнөөдрөөс үйлдэж эхэллээ.

Тухайлбал, нислэгийг долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт "Boeing 767-300" загварын онгоцоор үйлдэхээр төлөвлөжээ. Нэг талдаа 250 гаруй зорчигч тээвэрлэх боломжтой юм. Уг чиглэлд зорчихоор төлөвлөж буй иргэд Сингапурт нэвтрэхээс өмнө гурав хоногийн дотор цахимаар SG Arrival Card /SGAC/-г бөглөх шаардлагатайг МИАТ компаниас анхааруулж байна.

Тус компани 2013, 2014 онд Улаанбаатар-Бээжин-Сингапур чиглэлд дамжин нислэг үйлдэж байсан бол энэ удаа 7 цаг үргэлжлэх шууд нислэгээр Сингапурын "Чанги" нисэх буудалд буух юм. "Чанги" олон улсын нисэх буудал нь Skytrax-аас жил бүр гаргадаг дэлхийн шилдэг нисэх буудлын эрэмбэд сүүлийн 14 жилд 13 удаа тэргүүн байрт бичигдээд байгаа ажээ.