СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын усанд унах гэж байсан автомашиныг татан гаргаж, хүүхэдтэй иргэнийг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын усанд унах гэж байсан автомашиныг татан гаргаж, хүүхэдтэй иргэнийг аварчээ

Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Хангилцагийн гол гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд  зүгт 10 км/-т иргэн С-ын эзэмшлийн  ачааны автомашин голын усанд унах гэж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 01-ний өдрийн 11:17 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход, Тэс сумаас Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан иргэн 35 настай, эрэгтэй С-н эзэмшлийн   “Mighty” загварын ачааны автомашин хоёр зорчигчтой иргэн буюу 11 настай болон 20 настай, эмэгтэйг  "Хангилцаг"-ын голын усанд суусан байсныг татаж гаргаж аюулгүй болгожээ.