Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг улирч, дахин 6 жил ажиллах боломжийг Үндсэн хуулийн цэц олгож магадгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнөөдөр /2026.06.02/ дуусаж байна. Тодотговол одоогоос зургаан жилийн өмнө /2020.06.02/ тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилж байсан юм.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно" гэж заасан. Тэгвэл тус хуулийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнөөдөр /2026.06.02/ дуусаж байна.
Харин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр тэрбээр дахин улиран сонгогдож магадгүй байгаа. Учир нь Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг ... зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “зөвхөн нэг удаа” гэсэн хэсгийг Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг хэлэлцээд Үндсэн хууль зөрчиж байна хэмээн үзсэн. Энэ дагуу Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг улирч, дахин 6 жил ажиллаж магадгүй байгаа юм.