Ерөнхий сайд асан Г.Занданшатар уул уурхайн цооног, гүн нүхнээс хүн аврах тусгай төхөөрөмжийг ОБЕГ-т хүлээлгэн өгнө гэв

Ерөнхий сайд асан Г.Занданшатар уул уурхайн цооног, гүн нүхнээс хүн аврах тусгай төхөөрөмжийг ОБЕГ-т хүлээлгэн өгнө гэв

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Заамар суманд гарсан харамсалтай ослын улмаас гурван настай охин амиа алдсантай холбогдуулан Ерөнхий сайд асан Г.Занданшатар эмгэнэл илэрхийлж, дахин ийм эмгэнэлт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн санаачилга гаргаснаа мэдэгдлээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Өнөөдөр уг нь хүүхдийн инээд хөөр, баяр баясгалангаар дүүрэн байх ёстой өдөр билээ. Гэвч бид нэгэн бяцхан үрээ цаг бусаар алдлаа. Заамар суманд амиа алдсан 3 настай охины эцэг эх, ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Өөрийн хүүхдүүдээс ялгаагүйгээр Монголын ард түмэн сэтгэл зовниж, харуусан гашуудаж, зүрх шимширч байна. Хүүхэд бол манай үндэстний хамгийн том үнэт зүйл байх ёстой. Хүүхдүүдээ хайрлана гэдэг аюулгүй орчныг нь бүрдүүлж, амь насыг нь хамгаалахаас эхэлнэ. Азийн шатрын тэмцээнд оролцож буй бяцхан шатарчид маань надаас "Бид яаж туслах вэ?" гэж асуулаа.  Тэмцээнд ялах ухаанаас илүү бусдыг аврах гэсэн шатарчин хүүхдүүдийн минь гэгээн сэтгэл, миний сэтгэлийг их хөдөлгөлөө. Шатарчин хүүхдүүдийнхээ санаачилгаар бид Ази тивийн шатарчидтайгаа хэлэлцэж, шийдэл эрэлхийлж Энэтхэг улсад уул уурхайн өрөмдлөгийн цооног, худаг, гүн нүхнээс хүн аврах тусгай зориулалтын төхөөрөмжийг захиалан хийлгэж байна. Төхөөрөмжийг ОБЕГ-т хүлээлгэн өгнө. Энэхүү технологи нь  300 метр хүртэл гүнд ажиллаж, тусгай камераар хүүхдийг олж, хамгаалалтын бүсээр бэхлэн аюулгүй ажиллагааг хийх чадвартай юм. Дахиж хэзээ ч, нэг ч гэр бүл энэ зовлонг битгий амсаасай. Хүүхэд бүрийн аюулгүй байдал, амь нас, ирээдүйн төлөө төр, иргэн, бизнесийн байгууллага гэлтгүй хүн бүр чадах чадахаараа нэгдье!" хэмээжээ. 

өрмийн пресс ба "BOREWELL RESCUE MECHANISM DEVICE ХУДАГТ УНАСАН ХУНИЙГ АВАХ техеРΘМЖ Θргвя TaTaru тенеревии @winchi Teneckoon РОБОТЫН ЕРΘНХИЙ ЗАГВАР Удирдлальн КЕНСОЛ дггаа 떡보 Ганаратар 350" raear АЖИЛЛАХ YE ШАТ 2.Киворактр пуучкиέн . TOrTCLHEL ntal 4.Жууждийг кучатерегчийнкомой Аганруугат! Хучиттерогчийн кангаалах ХЯНАЛТЫН КАБИН дэГац РОБОТ ГАР Удирдлагьн ХДМГДАЛАХ 5YC (HARNESS) Ажиплах гун Худагны дмаметр УНДСЭН теХНИКИЙН УЗУУЭЛТ 300 Хучииттерегчийн жянагч Хндалгнан: хуртал танелягт -50CN Гэраптуулэг хууждийт Харитцяа тенореем repuin Хеделгоен кироаг, T9HX0BTT зорнупалттай РОБОТЫН ХЭМЖЭЭ систем СИСТЕмИЙн БУТЭЦ, ХОЛБОЛТ Крнер 230MM hybrid) Цахипгаан ТаЖаЗ 220V Мздрагчнуд Enchsamparera днные темпервтур Генераетор 5kW Робот Вдоодаиздунее ОНЦЛоГ ХЭРЭГЛЭЭ обег, анги ппуурнай Барилльн талбай Гааар Гадартариалан, кудаг" гэсэн бичвэр нарын зураг байж магад