МҮАН-ын 20 жилийн ойн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

МҮАН-ын 20 жилийн ойн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой 240 бөхийн барилдаан боллоо.

Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгон үзүүрлэжээ. Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын харцага Т.Баасанхүү, Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн начин Б.Гончигсүрэн нар шалгарсан бол дунд шөвөгт Улсын харцага Л.Лха-Очир, Улсын харцага Э.Даш, Улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, Улсын начин О.Түмэн нар үлдэв.

May be an image of text