Хүүхдийн баярын өдөр 204 хүүхэд бэртэл гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж авчээ

Хүүхдийн баярын өдөр 204 хүүхэд бэртэл гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж авчээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд бэртэл гэмтлийн шалтгаанаар нийт 204 хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Тус төвийн мэдээлснээр, эмнэлэгт хандсан хүүхдүүдийн 73 нь охин, 131 нь хүү байсан байна. Бэртсэн хүүхдүүдийн дийлэнх нь унаж гэмтсэн бөгөөд насны онцлогоос шалтгаалан бэртлийн хэлбэр харилцан адилгүй байжээ.

Хүүхдийн баярын үеэр хүүхдүүд тоглоомын талбай, үзвэр үйлчилгээний төвүүд болон олон нийтийн арга хэмжээнд олноор оролцсон нь бэртэл гэмтлийн тохиолдол нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд эмч, мэргэжилтнүүд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тоглоомын болон олон нийтийн орчинд аюулгүй байдлыг нь хангахыг зөвлөж байна.