Заамарт 30 метрийн гүн өрөмдлөгийн нүхэнд унасан хүүхдийг цооногийн зэргэлдээ 32 метр орчим нүх ухаад байна

Заамарт 30 метрийн гүн өрөмдлөгийн нүхэнд унасан хүүхдийг цооногийн зэргэлдээ 32 метр орчим нүх ухаад байна

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна.

Тухайн цооногийн зэргэлдээх ухаж байгаа нүхний өргөн 35 метр, урт 70 метр бөгөөд гурван дамжлагатай шатлан ухаж, нийт 32 метр орчим ухаад байна. Ослын голомтод Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г. Эрдэнэбатаар ахлуулсан 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Мөн ОБЕГ-ын Шуурхай штабаас удирдлага, зохион байгуулалтаар тогтмол хангаж байна. Хүүхэд цооногт унаснаас хойш 29:20 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 24:03 цаг болж байгаа бөгөөд маркшейдерийн мэргэжилтнүүд нарийвчилсан хэмжилт хийж, могойн нүд камер ашиглан цооногт доргилт өгч байгаа эсэхийг тогтмол хянаж байна.