Хүнсний 4-р дэлгүүрийн барилга дахин төлөвлөлтөнд оржээ

Хүнсний 4-р дэлгүүрийн барилга дахин төлөвлөлтөнд оржээ

Улаанбаатар хотын иргэдийн сайн мэдэх Хүнсний 4-р дэлгүүрийн барилга дахин төлөвлөлтөнд орж, буулгаж эхэлжээ. 

Нийслэлчүүдийн хувьд Хүнсний 4-р дэлгүүр нь худалдаа үйлчилгээний төвөөс гадна уулзах цэг, байршил заах тэмдэг, хотын амьдралын нэгэн хэсэг байсаар ирсэн түүхтэй. Олон арван жилийн турш хэд хэдэн үеийнхний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой байсан тус барилга ийнхүү дурсамж болон үлдэж байна. Сошиал орчинд иргэд Хүнсний 4-р дэлгүүртэй холбоотой дурсамж, гэрэл зураг, түүхээ хуваалцаж, хотын түүхэн дурсгалт барилгуудыг хадгалан хамгаалах асуудлыг дахин хөндөж эхлээд байна.