Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно

Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал Спортын төв ордонд боллоо. 

Энэхүү тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 29-нд Баянгол зочид буудлын танхимд эхэлнэ. Уг тэмцээнд түрүүлбэл Дэлхийн цомд өрсөлдөх эрхийг авдаг. Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шатрыг бүх нийтийн хөтөлбөрт оруулах олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдахаас гадна Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Казахстаны шатрын холбооны тэргүүн зэрэг албаныхан хүрэлцэн ирэх аж. Энэ нь  21 дэх удаагийн тэмцээн бөгөөд анхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 1998 онд Иран улсын Тихран хотноо болж байжээ. 

  • Их мастер цолтой 34,
  • олон улсын мастер 51,
  • эмэгтэй их мастер 2,
  • олон улсын эмэгтэй мастер 20 үүний дотор БНХАУ-ын тамирчин, дэлхийн дөрвөн удаагийн аварга Хоу Ифан ирэх юм байна.