Австралийн бизнесмэн Арон Д'Соузагийн санаачилгаар саяхан "Enchanted Games" олон улсын спортын наадам АНУ-ын Лас Вегас хотноо болсон юм.
Допингийн төрлийн шинжилгээ авдаггүй буюу элдэв хориотой бодис хэрэглэсэн ч тэмцээнд оролцох эрх нь нээлттэй гэдгээрээ энэ наадам онцлог. Анхдугаар тэмцээн усанд сэлэлт, хөнгөн атлетик, хүндийн өргөлтийн төрлөөр болсон билээ.
Энэ тэмцээнд дэлхийн рекорд тогтоовол 1 сая доллар амласан юм. Хэдийгээр өндөр бай шагнал амласан ч тэмцээний турш нэг дээд амжилт шинэчлэгдсэн байна.
Грекийн усанд сэлэгч Кристиан Гколомеев эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд 20.81 секундийн амжилт үзүүлснээр 1.5 сая ам.доллараар шагнуулжээ. Гэхдээ уг амжилтыг албан ёсных гэж тооцохгүй юм.
Тэгвэл зохион байгуулагчид 2027 оны наадамд Ямайкийн нэрт гүйгч Усаин Болтын 100 метрийн 9.58 секунд рекордыг эвдвэл 10 ам.сая доллараар байлахаа мэдэгдсэн байна. Болт 2009 онд Берлинд болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д түрүүлэхдээ уг амжилтыг үзүүлж байв.
Эх сурвалж: Reuters