ВИДЕО: А.Дашням: Хүүхэд унасан цооногийг 22 цаг ухаж байгаа бөгөөд амьсгалын шум сонсогдсон ч хариу үйлдэл үзүүлээгүй байна

ВИДЕО: А.Дашням: Хүүхэд унасан цооногийг 22 цаг ухаж байгаа бөгөөд амьсгалын шум сонсогдсон ч хариу үйлдэл үзүүлээгүй байна

Төв аймгийн Заамар сумын нутагт өчигдөр /2026.05.27/ 30 метр цооногийн нүхэнд хүүхэд унасан дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу онцгой байдлын албаныхан аврах ажиллагааг явуулж байна. Хүүхэд унаснаас хойш таван эксковатор 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй аж. Болсон үйл явдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням "Дуудлагын дагуу очиход 30м цооногийн нүхэнд  гурван настай охин унасан байсан. Тухайн үед хүүхэд хариу өгөөгүй ч амьсгалж байгаа шуум гарч байсан. Хүүхэд унаад 22 цаг болчихлоо. Давчуу зайд хөдөлгөөнгүй удаан байна гэдэг маш хэцүү. Энэ хугацаанд хүүхэд ямар ч хариу үзүүлээгүй. 

Нийтдээ 20 гаруй техник хэрэгсэлтэй 100 гаруй хүн ажиллаж байгаа. Одоогоор 20 метр орчим ухсан гэдэг шинэчилсэн мэдээлэл ирсэн. 10 метр ухах зай үлдсэн. Хүчил төрөгчийн хэмжээ хэвийн буюу амьсгалах нөхцөлтэй, дээрээс халуун дулаан үүсгэх ажлыг шөнөжин хийлээ. Хүүхэд одоогийн байдлаар хариу үзүүлээгүй ч, могой камер гүйлгэж үзэхэд амьсгалын шум бол сонсогдсон. Нийтдээ 20 гаруй цаг өнгөрч байна.

Өрөмдлөгийн уурхай явуулдаг газар юм билээ. Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл өгөх байх. Хүүхдийн аав ээж тэнд ажилладаг учраас ажлаа хийж явахад нь ийм нөхцөл байдал үүссэн гэж ойлгосон. Ар гэрийнхнийх нь эрүүл мэндийн байдлыг хяналтад авч байна. Бүх талаар холбогдох байгууллагууд зохион байгуулан ажиллаж байна" гэв.

ВИДЕО: