Ардчилсан нам 4:11 ээлжит мэдээллийн цагаараа ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн долоо хоногт Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд нарт албан шаардлага хүргүүлсэн. Энэ нь УДШ-ийн Ерөнхий шүүгчийн улираан томилох асуудлаар ҮХЦ-д гарсан маргаантай асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. Харамсалтай нь өчигдөр /2026.05.27/ Монгол Улсын ҮХЦ-ийн зүгээс Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилж болно. Ингэхдээ зөвхөн нэг удаа зургаан жилээр гэдэг заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ дээр ҮХЦ-ийн хоёр гишүүн тусгай санал гаргасан. тиймээс Ардчилсан намын зүгээс бид энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. яагаад гэвэл ҮХЦ-ийн хоёр ч гишүүний хугацаа дууссан байгаа. ҮХЦ-ийн дарга Баясгалангийн хугацаа дуусаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Мөн Өлзийсайхан гишүүн өөрөө ажлаасаа гарч УИХ-ын Тамгын газар ажилд орсноос хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн. Тиймээс энэ асуудалд ҮХЦ өөрөө чадамжтай гэдэг асуудал яригдана. Түүнчлэн Монгол Улсын ҮХ, улс төрийн бодлогын хүрээнд төрийн өндөр албан тушаалд нэг хүн зургаан жилээс илүү хугацаагаар байж болохгүй гэсэн үндсэн бодлоготой. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч бол төрийн өндөр албан тушаалтан. Энэ хүн зургаан жилээр сонгогдож улираад 12 жил ажиллах юм бол өөрийн эрхгүй ашиг сонирхлын зөрчилд орно. Тиймээс Ардчилсан нам энэ асуудлыг хүчтэй эсэргүүцэж эсэргүүцлийн хороо байгуулна, мөн улс төрийн зөвлөлийн хурлыг өнөөдөр 14:00 цагт зарласан байгаа. Мөн шаардлагатай бол ҮБХ-ны хурлыг ч зарлан хуралдуулах болно" хэмээн ярилаа.
ВИДЕО: