Н.Энхбат: Б.Азжаргал Н.Болорсүх нар байхгүй ажилтны нэр дээр цалин бодож, нягтлантайгаа хамтран гэмт хэрэг үйлдсэн

Н.Энхбат: Б.Азжаргал Н.Болорсүх нар байхгүй ажилтны нэр дээр цалин бодож, нягтлантайгаа хамтран гэмт хэрэг үйлдсэн

АТГ-т Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалын хууль бус үйл ажиллагааны талаар иргэн Н.Энхбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би соёл урлагийн менежер, удирдахуйн ухааны магистр, УГЗ. 2025.07.07-нд Дархан-Уул аймгийн Залуучууд театрын нээлттэй сонгон шалгаруулалтын шалгалт болсон. Би энэ шалгалтад 75 оноо авч, нэгээр тэргүүлсэн. Үүнээс нэг сарын дараа Дархан-Уул аймгийн Төрийн албаны салбар зөвлөл тогтоол гарган, Засаг дарга Б.Азжаргалд танилцуулсан.

Учир нь театрын даргыг томилох албан тушаалтан нь Б.Азжаргал. Гэвч тэрээр Төрийн албаны хуулийг зөрчин, намайг өнөөг хүртэл томилоогүй байна. 

Хүнд суртал гаргаж, шалтгаанггүйгээр чирэгдүүллээ. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан. Эс үйлдэхүй гаргасан хэмээн үзэж, АТГ-т хандлаа. АТГ учир зүйг нь олох байх.                 

Би Дарханы театрын даргын сонгон шалгаруулалтад оролцоод тэнцсэн. Гэтэл намайг нас, хүйсээр ялгаварлан гадуурхлаа. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азаргал би тэтгэврийн насны хүнтэй хамтран ажиллахгүй гэсэн. Энэ театрын өмнөх дарга нь Н.Болорсүх гэж хүн байсан. 

Тэрбээр Б.Азжаргал засаг даргатай дотно найзууд байгаа юм. Тэрбээр театрын даргаар арваад жил  ажиллах явцдаа архидан согтуурч, ажилтныхаа биед халдсаныг Нэгүн.мн сайт Дарханд ирж мэдээлсэн. 

Иймд түүнийг шүүхийн шийдвэрээр ажлаас нь түдгэлзүүлсэн юм. Мөн театрын зарим гүйлгээ эргэлзээтэй, бохир мөнгө угаасан талаарх мэдээллийг надад театрын ажилтнууд өгсөн. Энэ асуудлыг нь шалгах ёстой тул би өнөөдөр АТГ-т хандана.

Хэрэв би тус театрын даргаар очвол байхгүй ажилтны нэр дээр цалин бодож, нягтлантайгаа хамтран гэмт хэрэг үйлдсэн Болорсүх болон Б.Азжаргал нарын үйлдлүүд илрэх магадлалтай. Иймд намайг даргын албан тушаалд томилохгүй байна уу гэж би харддаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Төрийн албаны зөвлөлийн даргад Н.Цэдэвсүрэнд ч хандсан. Одоо тус театрыг түр орлон гүйцэтгэгч, мэргэжлийн бус Н.Ербол гэж хүн  удирдаж байгаа.

Б.Азжаргал шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, албан бичигт хариу өгдөггүй, ийм тоом толготой. Би хэн нэг даргын үгээр ажиллахгүйн. Аймгийн ЗДТГ-ын санхүүг шалгаад олон зөрчлийг хяналтын байгууллага илрүүлсэн, удахгүй ил зарлах байх” гэлээ.